Skip to main content

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэн хэний гарт байна вэ.

Сонин

  1. Ардын эрх сонин Энэ сонинг 1996 онд өнөөгийн Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хувьчилж авснаар Өдрийн сонин нэртэй хэвлэгдэн гарч байна.
  2.  МАХН-ын дарга асан Н.Энхбаяр 1996 онд Засгийн газрын мэдээ сонинг хувьчилж авсан. Эдүгээ тус сонин Зууны мэдээ нэртэйгээр хэвлэгдэн гарч байна.
  3.  Ардчилал сонин. УИХ, Х.Баттулга.
  4.  Монголын мэдээ сонин Женко Баттулгын мэдэлд
  5. Өнөөдөр сонинг МАХН-ын гишүүд өлгийдөн авсан. Хэдийгээр тус сонинг Ц.Балдоржийн сонин гэдэг ч Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Отгонбилэг нарын оролцоо өндөр юм. Өнөөдөр сонин МАН-ын эрх ашгийн төлөө үйлчилдэг.
  6. Үндэсний шуудан сонин. Энэхүү сонин Зууны мэдээ сонинд дөрөөлөн өндийсөн гэж үздэг.
  7. Өдрийн шуудан сонин. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, олон нийттэй харилцах албаны дарга Амарбаясгалан нар үүсгэн байгуулжээ.
  8. Улс төрийн тойм сонины эрхлэгч нь Мөнхбаясгалан. МАН-ын удирдлагуудын санхүүжилт хувь нэмрээ өгсөн учир МАН-ын сонин гэж хэлж болно.
  9. Улаанбаатар таймс сонины шинэхэн эзэн нь ТВ-5 телевизийн сэтгүүлч Э.Дагиймаа. МАН-ын харъяаны, удирдлагуудын өмөг түшигт багтдаг гэж үздэг.
  10. Үндэсний шуудан сонин. Энэхүү сонины эзэн Ажнай Бат-Эрдэнэ. Ийм учраас түүний ард Ардчилсан нам бий.
  11. Өглөөний сонинг МАН-ын бага хурлын гишүүн Нинжжамц, Хадбаатар, УИХ-ын гишүүн Оюунхорол нар үүсгэн байгуулаад байна.
  12. Сэрүүлэг сонин МАН-ын бага хурлын гишүүн Баярмөнхийн эзэмшил
  13. Хүмүүс сонин МАН-ын гишүүн Хадбаатар

Телевиз

Өнөөдөр телевизийн маш олон суваг үйл ажиллагаа явуулж байна. 2 сая гаруй хүн амд 20 гаруй телевиз ноогдож байгаагаараа манай улс Гиннесийн номонд орохоо шахаж байна. МАНАН-гийн хамгийн том сурталчилгааны хэрэгсэл бол уул нь олон нийтийн статустай МҮОНРТ юм. Тус телевиз олон нийтийн өмнө хүлээсэн үүргээсээ ухарч,
  1. 25-р суваг телевиз З.Алтай ИЗ-Ногоон намын төлөө дуугарах болсон.
  2. UBS телевиз. Хотын бүлэглэл, жижиг МАНАН-гийн мэдэлд байдаг.
  3. ТВ-5 телевиз Захирал Сарангэрэл МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, намынхаа хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга. МАН-аас нэр дэвших гэж байгаа.
  4. ТВ-8 телевиз бол МАН-ын бага хурлын гишүүн, ГХЯ-ны дипломат үйлчилгээний газрын дарга Баярмөнхийн ТВ.
  5. BTV. УИХ-ын гишүүн МАН-ын бага хурлын гишүүн алимаа хочит Батбаяр үүсгэн байгуулсан.
  6. Эх-Орон УИХ-ын гишүүн сумо Батбаярын байгуулсан
  7. SBN телевизийг АН-ын Болдхэтийн ТВ гэдгийг хэн хүнгүй андахгүй.
  8. С-1 телевиз бол УИХ-ын гишүүн, Женко Баттулгынх. Өөр нэг эзэн нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг нь олонд ил болжээ.
  9. Боловсрол ,Eagle ТВ Бодь группын эзэн УИХ Лу.Болдынх. АН-ын амины ТВ юм.
  10. ТВ-9 телевизийн үүсгэн байгуулагч бол МАХН-ын дарга Н.Энхбаяр юм.
  11. ETV.TM зэрэг телевизүүдийг харьцангуй улс төрөөс ангид гэж харж болох юм.
  12. ShuudТВ, NBS зэрэг телевизүүдийг АН-ын хөрөнгө оруулалттай гэж үзэх болсон .
         Эх сурвалж:

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...