Skip to main content

Posts

Showing posts from April, 2012

З.Батзандан:Аавын захиас

Ааваасаа анх морь унахыг, адуу малтай ноцолдохыг сурч, хүнийг хүндлэн хайрлах, шударга зарчимч амьдралын хэв маяг, тэвчээр хатуужилтайгаар эрдэм номд шамдах арга ухааныг өвлөсөн. Унгар Улсын Их сургуульд сурч байхдаа ааваасаа анх удаа захидал  авч билээ. Аав тэрхүү захиандаа “Айлын отгон хүү болоод ч тэр үү, аав нь хүүгээ их санаж байна. Алс газар эрдэм ном сурч, эр хүн болж яваад чинь сэтгэл өег суух юм. Хэрэгтэй юм байвал ах нартаа захиарай” гэжээ. 1993 онд Монголд юм юм тарчиг байсан болохоор тэтгэврийн хоёр хөгшин маань ах нартаа захиарай гэж бичихээс ч өөр яахав. Түүнээс хойш олон ч захиа авсан даа. Аавын бичсэн захидлын алт шиг мөрүүдийг аль нэг хэвлэл номын хуудаснаас ч эрээд олшгүй. Би аавынхаа 50-тайд төрж, 58-тайд сургуульд орж, 68-тайд 10 дугаар анги төгсөж, 78-тайд нь доктор болсон. Хэзээ хойно төрсөн хэнз хүүхэд гэж хөгшчүүд намайг өхөөрддөг байлаа.    Аавын захиас “Conscientia mille testes” Шударга сэтгэл бол дангаараа үнэний мянган гэрч Quintili...

"ХАЙРТАЙ БОЛ ЭРГЭЖ ХАРААРАЙ" УЯНГЫН ДРАМ

Нутгийн ах уран бүтээлч Алтаншагай ахын байгуулсан "Мөрөөдлийн ТЕАТР" шинэ уран бүтээлээ толилуулах гэж байна. Олон арга хэмжээнд хамтран ажиллаж байсан тул түүний гараас юм гарч, үр дүнтэй сайн зүйл хийж чаддагт тул би түүнийг хүндэлж явдаг юм. Шинэ уран бүтээлийн анхны үзэгчид нь миний найзууд байгаасай гэж хүсч байна. Монголын хамгийн отгон театр “Мөрөөдлийн театр” тайзны хоёр дахь бүтээлээ тун удахгүй өлгийдөн авах гэж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазарын зохиол “Хайртай бол эргэж хараарай” уянгын, инээдмийн драмын жүжгийг ирэх тавдугаар сарын 2-ноос эхлэн Тусгаар тогтнолын ордонд толилуулахаар болжээ. Үдэш бүр 19.00 цагт тоглох эл жүжгийг УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар найруулж, гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, жүжигчин Батаа буюу Д.Баттөмөр, Н.Дөлгөөн нар тогложээ. Тэд шинэ бүтээлээ оюутан, сурагчдын хонхны баярт зориулсан бөгөөд хайр сэтгэлийн сэдэвтэй уянгын, инээдмийн драмын бүтээл аж. Мөн тус театрын а...

Доктор Ганаа: Англи хэлийг ЭХ ОРОНДОО эзэмшицгээе.

    Миний их дотны эрхэм хүмүүн хэл сурахгүй яваа олон олон хүнд урам зориг, сурах их хүч өгсөн сайхан ярилцлага өгчээ. Та бүхэнд ч хэл сурах бэрхшээлээ даван гарахад хичээнгүй туслах тийм л сэтгэлтэй хүн. Таалан уншиж, тархиндаа тунгаана уу.  З.Ганчимэг: Англи хэлний мэдлэгийг Монголдоо бүрэн эзэмших бололцоотой Англи хэлний хар яриагаар өөр хоорондоо нэвтрэлцэнэ гэдэг нэг хэрэг. Харин даяаршлын эринд англи хэлийг эзэмших нь хөгжил дэвшлийн түлхүүр болж байна. Энэ талаар хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор З.Ганчимэгтэй ярилцсан юм. Тэрээр 1997 онд ГХДС-ийг төгссөн, одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшилж, Англи хэлний академийн захирлаар ажилладаг, эрхзүйч мэргэжилтэй. Хоёр жилийн өмнө Тоастмастерс Интернэшнл олон улсын байгууллагын салбарыг нээж, 2011 оны ерөнхийлөгчөөр ажилласан байна. -Та англи хэлний багш хүн. Англи хэл монголчуудын хувьд зайлшгүй хэрэглээ мөн үү? -Өмнө нь ямарваа нэг өөрчлөлтийг хийхэд хэдэн арван жил шаардлагата...

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэн хэний гарт байна вэ.

2012 оны 04-р сарын 22, Нийтэлсэн Gan-Oyu Сонин Ардын эрх сонин Энэ сонинг 1996 онд өнөөгийн Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хувьчилж авснаар Өдрийн сонин нэртэй хэвлэгдэн гарч байна.   МАХН-ын дарга асан Н.Энхбаяр 1996 онд Засгийн газрын мэдээ сонинг хувьчилж авсан. Эдүгээ тус сонин Зууны мэдээ нэртэйгээр хэвлэгдэн гарч байна.   Ардчилал сонин. УИХ, Х.Баттулга.   Монголын мэдээ сонин Женко Баттулгын мэдэлд Өнөөдөр сонинг МАХН-ын гишүүд өлгийдөн авсан. Хэдийгээр тус сонинг Ц.Балдоржийн сонин гэдэг ч Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Отгонбилэг нарын оролцоо өндөр юм. Өнөөдөр сонин МАН-ын эрх ашгийн төлөө үйлчилдэг. Үндэсний шуудан сонин. Энэхүү сонин Зууны мэдээ сонинд дөрөөлөн өндийсөн гэж үздэг. Өдрийн шуудан сонин. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, олон нийттэй харилцах албаны дарга Амарбаясгалан нар үүсгэн байгуулжээ. Улс төрийн тойм сонины эрхлэгч нь Мөнхбаясгалан. МАН-ын удирдлагуудын санхүүжилт хувь нэмрээ...

Ажилд ормоор л байгаа биз дээ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ Мобиком корпорацид доорх ажлын байрууд нээлттэй зарлагдаж байна. Мобиком групп компанийн ажилтнууд Та бүхэн энэхүү ажлын байруудад тохирохуйц мэргэжил, ур чадвар, туршлага бүхий найз нөхөд болон бусад хүмүүст санал болгож мэдээлэх, мөн та бүхэн ажлын байр сэлгэн ажиллахаар саналаа ирүүлж болно. 1. Төлөвлөлтийн мэргэжилтэн/ Өртөг зардлын шинжээч ·          Төлөвлөлт, санхүү, удирдлагын чиглэлээр дунд болон дундаас дээш хэмжээний компанид 1-ээс дээш жил ажилласан бол сайн ·          Санхүүгийн менежмент, Бизнесийн удирдлага, Эдийн засагч, Статистикч мэргэжилтэй ·          Анализ хийх, урьдчилсан төсөөлөл хийх , стратеги шийдэл гаргах, асуудал шийдвэрлэх, техник сэтгэлгээтэй, технологит сонирхолтой, англи хэлний бичгийн болон ярианы ө нд ө р чадвартай , багаар ажилл 2. Ради...

Илтгэх урлагийн тухай үндсэн ойлголт

Монголын цорын ганц салбартаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Лекторын төвийг анхлан үүсгэх байгуулах явцад ойр зуур ажилд нь тусалж, Захирлын туслах гэдэг үүрэгт ажилтай байлаа. Ц.Баатархүү ахтай танилцан Д.Арвин гишүүний сурталчилгааны ажилд нутгийн оюутан залуустай ажиллаж танилцаж байсан цаг 2004 оны зун байлаа. Хувь хүнийг чадавхижуулах нь цогц сургалтын анхны төгсөгч, Лектор төвийн салбар анхдагч клубыг ШУТИС-ХМТС-д санаачлан ажиллаж байлаа. Үндэсний аварга шалгаруулах АГГОН анхдугаар уралдаанд оролцож 3-р байрын шагнал хүртэж байсан сайхан дурсамж бүхэн оюутан цаг, Лектор төв хоёроор овоглогддог юм.  Ярих урлаг, Илтгэх урлагийн тухай хүргэе.  “Илтгэх чадвар бол дэлхий дээрх бие даасан хүч мөн.”        Уинстон Черчиль   Илтгэх урлаг гэдэг бол хэрхэн үнэмшилтэйгээр яруу сайхан ярихыг судалдаг бие даасан шинжлэх ухаан мөн. - зөв ярих /логикийн хувьд зөрчилгүй/ -сайхан ярих /сонсголонтой, дууны өнгө...