Skip to main content

"BE FASHION 2012" ЗАГВАРЫН НААДАМ АНХ УДААГАА ЗОХИОГДОХ ГЭЖ БАЙНА


Монголын залуусын №1 сонголт Ве брэнд жил бүр залуусынхаа загварын чиг хандлагыг тодорхойлох, авьяаслаг дизайнеруудын ур чадварыг шалгаж, загвар өмсөгчдийн хөдөлмөрийг үнэлэх "Bе Fashion" загварын наадмыг зохион байгуулахаар боллоо. 





Хэдхэн хоногийн дараа 2012 он гарах нь. Залуус та бүхэн ирж буй шинэ онд оюутан залуучууд ямар чиг хандлага, загвараар хувцаслах бол гэж бодож байгаа юу? Хэрэв тийм бол энэ баасан гаригт Ве төвд болох "Bе Fashion-2012" загварын наадмыг заавал ирж үзээрэй. Монголын залуусын №1 брэнд Ве-гийнхэн жил бүр залуусынхаа загварын чиг хандлагыг тодорхойлох, авъяаслаг дизайнеруудын ур чадварыг шалгаж, загвар өмсөгчдийн хөдөлмөрийг үнэлэх "Bе Fashion" загварын наадмыг зохион байгуулахаар боллоо. Харин энэ баасан гаригт "Bе Fashion" наадмын хамгийн анхны арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.  
Энэхүү наадамд хувцас загвар, дизайн, загварын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын оюутнууд өөрсдийн хийж бүтээсэн шилдэг бүтээлээрээ Ве-гийн залуусын өмнө өрсөлдөж, шилдэгүүдээ шалгаруулах юм.
Монголын ирээдүй, хөгжлийн түүчээ залуусынхаа хувцаслалт, нийслэл хотыг чимэж, өнгө нэмэх оюутан залуусынхаа гадаад төрхөнд онцгой анхаарч залуусын оролцоог дэмжигч Ве брэнд, Монголын Оюутны холбоо, Монголын Дизайнеруудын холбоо, Шилмэл загвар агентлаг зэрэг олонд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг хамт олон хамтран зохион байгуулж байна.
Тэмцээнд оролцогчид 3 төрөлд өөрсдийн зохиосон бүтээлээр өрсөлдөж шилдэгүүдээ тодруулах бөгөөд шилдэг загвар өмсөгчид ч мөн шалгарч, бусдаасаа онцгой шилдэг байсан ялагчдад ивээн тэтгэгчийн бэлэг, тэмцээний шагнал гээд багагүй хүндэтгэлүүд очих учраас оюутнууд маш идэвхтэй оролцож байгаа гэнэ.
"Bе Fashion 2012" наадмын бүртгэл Монголын Оюутны холбооны төв байранд явагдаж байгаа бөгөөд олон олон залуус өрсөлдөх нь нэгэнт тодорхой болоод байна. Залуу загвар зохион бүтээгчдийн өвөрмөц хийц, ур ухаан шингэсэн загварын бүтээлтэй танилцаж, залуу оддын урлагийн тоглолтыг ЖИНХЭНЭ ЗАГВАРЫН ТАЙЗНААС мэдрэх боломжийг та бүхэн бүү алдаарай.  
Бидний уулзах газар:  Ве үйлчилгээний төвд
Хэзээ: 2012 оны 12 сарын 23-ны Баасан гараг, 15:00 цаг

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...