Удаан хугацаанд мэдээ мэдээлэл оруулалгүй удсанд та бүхнээсээ уучлал гуйж байна. Хөвсгөл аймаг ороод ирлээ. Үнэхээр сайхан байгалтай нутаг юм. Мөн Хөвсгөл далайн тунгалаг сайхан усыг гайхан магтадгыг ойлгоод ирлээ. Хөвсгөл нуур нь насжилтийн хувьд дэлхийд 2 -р орох бөгөөд 7-8 сая жилийн настай гэнэ. 136 км урт, хамгийн өргөн хэсэгтээ 36.5 км, хамгийн гүн хэсэгтээ 267 м гэж тодорхойлсон ба далайн түвшнээс дээш 1645 м д өргөгдсөн байдаг. Нийт 2760 км .кв нутаг дэвсгэрийг хамарч 384 км.кв усны нөөцтэй, дэлхийд 3 -р орох цэвэр усны томоохон эх үүсвэр юм. Дэлхийн цэвэр усны нийт нөөцийн 2 хувийг бүрдүүлдэг ба Монголын цэвэр усны нөөцийн 65 хувийг бүрдүүлж байна. Нийт 111 гол горхи Хөвсгөл далайд цутгаж , зөвхөн 1 гол эх авч урсдаг нь Эгийн гол юм. Хөвсгөл далайн ус нь 1 удаа бүрэн эргэлтэнд орж цэвэрлэгдэх хүртэл 500 жилийг зарцуулдаг ба Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнд цутгаж , Сэлэнгэ мөрөн нь Байгаль далайд цутгадаг тул дэлхийн хамгийн том цэвэр усны нөөцийн томоохон эх үүсвэр болж өгдөг байна. Нутгийн ард түмэн Хөвсгөл нуураа Далай ээж гэж зүгээр ч нэг нэрлээгүй нь ийм учиртай юм. Хөвсгөл далайн усанд олон төрөл зүйлийн загасаар баялаг ба эдгээр линок, цагаан загас, алгана, омуль загас, ул загас зэрэг олон төрлийн загас байдаг юм билээ. Үндэсний бахархал болсон уг нуурын эргэн тойронд төрөл бүрийн ан амьтан жигүүртэн шувууд ховор ургамлаар баялаг ба энэ нутагт нийт 800 төрөл зүйлийн эмийн бусад зүйлийн ургамал ургадгаас 200 гаран төрлийн ургамлыг уламжлалт анагаах ухаанд өргөнөөр ашиглаж гэсэн. Мөн Монголын улаан номонд орсон 15 нэн ховор ургамал, ховордож зөвхөн энэ бүс нутагт ургадаг 18 төрөл зүйлийн ургамал ургадаг гэсэн судалгаа бий юм билээ. Үүнээс гадна 63 төрөл зүйлийн сүүн тэжээлтэн, 840 төрлийн шавьж хорхой энэ бүс нутагт амьдарч байна. Үндэсний болон дэлхийн улаан номонд орсон амьтад болох Аргал, Янгир, Ирвэс, Хандгай, Хүрэн баавгай, Буга зэрэг нэн ховор болсон амьтдын төрөл зүйл зөвхөн энэ бүс нутагт амьдарч байгаа төдийгүй 251 төрлийн жигүүртэн шувууд байдгаас улаан номонд орсон ховор зүйлийн хун , цахлай, галуу зэргийг дурьдаж болно. За ингээд жоохон ч болов мэдлэгт тань нэмэр болсон гэж найдаж байна.
Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна. Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав. Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...
Comments