залуу нас чи алдахаасаа бүү айтугай
уншчихад илүүдэхгүй л байх...
2009-10-08 11:57:37 Борлуулалт урамшууллын хэлтсийн мэргэжилтэн Нямхүү
2 жилийн өмнө ажлынхаа дотоод сайт дээр иш татан олон залуусын цөсийг хөөргөж, хамтдаа COMMENT-лож байжжээ... Одоо ч би алдахаасаа айдаггүй хэвээрээ л байгаа.
Намрын шаргал өдрүүд хаалга тогшилгүй, хэнээс ч асуулгүй зоргоороо
ирсэн болохоор навчис гундан хөлөөр нэг хөглөрч миний Улаанбаатарын
намар сайхнаараа л байна. Навчисын сэрчигнэх дууг сонсон бодол болон
алхах завгүй тул ажил гэр хоёрынхоо хооронд давхисаар байдаг л нэг
намартай золгожээ. Бас байдаг л нэг сонгууль болж байна. Нэр дэвшигчид
өөрсдийгөө магтаж, намууд нь хоорондоо талцан уралцдаг нөгөө л танил
сонгууль. Залхлаа гээд ч яахав заавал болох ёстойгоос хойш
тэгэсхийгээд дуусч л таарна. Гэтэл энэ удаагийн сонгууль эхлэв үү үгүй
юу энэ залуу халуун насыг минь элдвээр харааж зүхлээ. Учир нь МАХН-аас
Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Эрдэс баялаг эрчим хүчний сайд
Д.Зоригтийн нас дэндүү залуу байна гэнээ. Боловсрол мэдлэг нь болж
байна, харин залуу байгаа нь буруу гэцгээж байна. Ажиглаад байхад
залуу халуун бүхнийг үгийн илдээр хайр найргүй сийчиж амтай болгон
зоргоороо элдвэлдэг муухай зуршил тогтчих гээд байх тул харин миний
залуу нас эмнэг адуу мэт цамнаж үгээ хэлэхээр үзгээ шүүрлээ.
Хамгаас түрүүнд яруу найрагч Ц.Хулангийн
… Залуу юмдаа алдах л байлгүй гэж
Занаж анаж хэн нэг нь дэмий үг чулуудна
Заамдаж аваад дайсныгаа гэнэт өрөвдөх мэт
Зайгуул энэ үгийг нь тэгтлээ би үл тооно.
Хоосон магтаалд шувуу шиг хөөрч
Хорын хар үгэнд цэцэг шиг гундавч
Хоргой дээл өнгөний алинд нь ч үл дарагдах
Хорин хэдэн нас минь түр хүлээ, жаахан хүлээ
Сүй тавьсан бөгж шиг мөнгөн тойрог сарны дор
Сүү амтагдсан хаврын тэнгэр шиг залуу насаа
Амтай болгонд муу хэлүүлж бардаггүй хөөрхий залуу насаа
Алив, амьтай бүхнээс өмгөөлье гэсиймаа хэмээн омог төгөлдөр хэлсэн шүлэг санаанд минь буулаа. Тиймээ, амтай болгонд зануулж ануулж байдаг залуу нас биднийх. Бас сүү амтагдсан хаврын тэнгэр шиг залуу настай бүхэн энэ Монгол улсын төлөө үр хүүхэд хань ижлээ мартах шахан ачааны хүндийг үүрч бас тэгээд амны зугаа болж яваа манай үеийнхэн сонс. Энэ Монголыг өнөөдөр залуучууд авч яваа. Худлаа гээч. Дэлхийн тавцанд олимпын дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаандаа хацраа наан уйлж зогссон олимпын баатрууд маань дөнгөж 30 нас давж байна. Найдангийн Түвшинбаяр,Энхбатын Бадар-Ууган, Пүрэвдоржийн Сэрдамба, Отрядын Гүндэгмаа, Хашбаатарын Цагаанбаатар маань олимпын дэвжээг гоёж, бид тэднээрээ гоёж Сүхбаатарын талбайдаа тэврэлдэн уйлж уухай хашгирч зогсоогүй гэж үү. Энэ цэл залуухан баатрууд бидний бахархал, нэрийн хуудас минь биш юм уу. Ихэмсэг бардам Америкийн сонгодог урлагийг бишрүүлж яваа балетчин Алтанхуяг холын Японы сумогийн дэвжээнд эзэн сууж хорин дөрвөн удаа түрүүлж буй их аварга Дагвадорж маань 30 хүрч амжаагүй л байгаа шүү.
Алдар зэм хоёрын завсараар сум шиг харвасан
Алдхан бие зурвасхан нэр минь байна
Алдаан дээр минь ч гэсэн Монгол улс тогтдогсон
Алив миний залуу нас бардамхан байтугай…
“Явлаа” гээд Гагарины залуу нас хүлгийн бүхээгнээс инээж
“Яллаа” гэж Дандарын залуу нас нуувчин дотор уйлж
Ял гавьяагаар дутаагүй залуу нас минь эх орныхоо төлөө
Ямар үнэ төлсөнийгөө тооцож үзээгүй юм шүү
Ай даа, гэнэхэн цагаахан залуу нас гэдэг юу хийж, юу бүтээснээ тэр болгон тайлагнаж бардамнаж явдаггүй болохоор алдар гавьяа хоёрыг нь хүмүүс мэддэггүй юм шиг санагдах боллоо. Ардын жүжигчин уран нугараач Норовсамбуу гуай 18- хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин болж байсан бол арвандолоохон настай Н.Төгсцогт дэлхийн боксын аваргуудыг өмнөө чичирүүлэв. Залуу хүн харахаараа эвэртэй буга үзсэн юм шиг элдвээр дайрч доромжилдог бүхэн эх түүхээ эргэж нэг хараасай. Агуу Чингис хаан 30 гаруйхан насандаа хамаг Монголыг нэгтгэж байсан бол хорин хэдхэн настай цэл залуухан Сүхбаатар гэрээ зарж гэргийгээ айлд үлдээн байж хувьсгал хийж, Монголын төрийг 40 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал дөнгөж 24-хөн настайдаа төрийн тэргүүн болж байлаа. Ардчиллын аранзал туган дор коммунист нийгмийг түлхэн унагаж Ардчилсан хувьсгалыг ялуулсан С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар хорь гаруйхан настай байсныг санацгаа. Одоогийн УИХ-ын гишүүн С.Баярцогт хорин насны босго алхаж байхдаа Үндсэн хуулиа батлалцаж, 23 настай Гэгээрлийн сайд Ч.Сайханбилэг Монголын боловсролын тогтолцоог шинэчилж байсан юм.
Аргамагийн дээд анжайг илжиг гэж чадах
Зөрүүдхэн залуу насаа хайрлахтун
Айлын гоё эхнэрийг урвуулж мэдэх
Тэнэгхэн насаа хайрлахтун…
Хашир хэрсүү тэвчээртэй буурал орчлонгоос
Халуун хоёр алгаа тосч гуйж аваагүй юм шүү
Алив миний залуу нас бардамхан байтугай
Агуу Монголын залуу нас чи алдахаасаа бүү айтугай… гэж яруу найрагч Ц.Хулан чи бидний залуу насны өмнөөс бардамхан бас омогшин байж шүлэглэсэн нь энэ. Тэгэхээр залуу явсанаа мартсан, залуу хүмүүсээ хайрладаггүй тэднийгээ хараар будах гэж ханцуй шамлан ээрч мунгинан яваа хэдэн хөгийн амьтдаас залуу насаа өмөөрье. Өнөөдөр Монголын нийгмийн хаана ч гэсэн төрийн аль ч албанд миний үеийн залуус ажиллаж байгаа. Тэд маань энэ ээдрээтэй цаг үед улс гэрээ жаахан ч атугай өөд нь татах гэж өглөө нар мандахаас өмнө гарч үдэш сар хөөрсөн хойно гэрээдээ зүглэж байгаа. Хотын харанхуй гудамжаар хөл татарсан хойно нялх үрдээ яаран гүйх шахам алхах бүсгүй бидний залуу нас. Өдөржин хүнд хэцүү ажил хийж олсон мөнгөөрөө талх аваад таксины мөнгөгүй гэр лүүгээ явган алхаж байгаа чийрэг залуу чи бидний залуу нас. Өвлийн тэсгим хүйтэнд Нарантуулын цементэн талбай дээр өвдгөө хөртөл зогсож хоолны мөнгөө олж буй өрх толгойлсон эмэгтэй бидний залуу нас. Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн дэвжээнд нэртэй цуутай аваргуудыг ялж шуугиулах атлаа хотын зах дахь гэр хороолол өөд гэрэл цацрах тооноо харан гүйж яваа тэр цуутан чи бидний залуу нас. Авилгач, дарангуйлагч бүхнийг хурц үгээр шүүмжилчихээд хариуд нь доромжлол амсч борхон зүрхэндээ бусдаас нуун сэм уйлдаг сэтгүүлчид бидний залуу нас. Авилгад идэгдэж өдрөөс өдөрт доройтох нийгмээ шинэчлэхийн төлөө сэтгэл зүрхэндээ гал асаан нэр дэвшсэн Дашдоржийн Зоригт чи бас бидний залуу нас. Яахав одоо хүн бүхэн чамайг муулж, хэвлэлүүд залуу гэнэн байгаагаар чинь дооглож л байг. Алдаа гавьяа хоёр дээр чинь Монгол улс адилхан тогтдог болохоор, аавын олон хөвгүүд эгээ л чам шиг төрийн буулганд борц болтлоо зүтгэдэг, болд болтлоо хатаагддаг болохоор бүү эмээ. Ах нарын чинь явсан энэ зам дардан байгаагүй шиг одоо чамайг адлаж байгаа бүхэн залуу байснаа мартаагүй л байгаа. Тийм болохоор амтай болгонд адлуулдаг залуу насаа өмөөрч байна.
Харин агуу Монголын залуу нас чи алдахаасаа бүү айтугай.
Л.Мөнхбаясгалан

Comments