Skip to main content

Хоггүй ХОТОД амьдарч болохгүй гэж үү...

Та хаана төрсөн, хаанаас ирсэн чинь хамаагүй хамгийн гол нь Та өнөөдрийн байдлаар хотод амьдарч л байгаа бол гудамжинд хогоо хаях ёсгүй. Энэ бол Таны төрсөн цагаасаа эхлэн амьдарч байгаа их хотын, харин Таны шилжин ирж суурьшсан Улаанбаатар хотын соёл. Энэ бол 21-р зууны иргэншсэн хүн төрөлхтөний соёл. Тиймээс Та энэ соёлыг дагаж, гудамжинд хогоо ил задгай хаяхгүй байхыг хүсье.

Мөн Таныг харсаар атал хэн нэгэн гудамжинд ил задгай хог хаяж байх аваас “Уучлаарай, та хаясан хогоо авчихгүй юу” гэх соёлтой иргэн хүний шаардлагыг тавьж заншаарай.

Та бид, Та бидний үр хүүхэд, ирээдүй хойч маань хогон дунд амьдрах ёсгүй. Гудамжаар нэг хөглөрөх хогийг Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид хаяагүй, тэд цэвэрлэж буй. Харин тэр хогийг Та бид хаяж байгаа. Нэг үеэ бодвол гудманд хогийн сав цөөнгүй харагдах болсон. Тэгээд ч “хогийн сав ойр орчимд харагдахгүй байсан” гэх шалтгаар бүдүүлэг үйлдлээ хаацайлах гэж оролдох нь тийм ч зөв зүйл биш. Ямар ч зүйлд гарц байдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Тиймээс ариун цэвэрч байдал өөр хэн нэгнээс бус зөвхөн та биднээс хамаатай гэдгийг гүнээ ухамсарлая.

Үндэсний портал GoGo.mn сайт хогны асуудлаар ажилладаг албан тушаалтнууд, байгууллага аж ахуйн нэгж, хог тарьж буй иргэдийн ухамсартай “тулж ажиллахаар” энэ сарын аянгаа зарлаад байна.

Сая гаруй хүн амтай манай нийслэлийн төв гудамжуудын чухам алинд нь хамгийн их хог хөглөрч, нийслэлийн нэр хүндийг гутааж байна вэ гэдэг санал асуулгыг явуулахад /Та энд дарж саналаа өгнө үү./ “бүгдээрээ бохир, нийслэл бүхэлдээ хог ихтэй байна” гэх иргэд дийлэнх байлаа. Нийслэлийн төв хэсгийг хамран оршдог зургаан дүүрэг буй.

Тэгвэл бид энэ сарын хугацаанд Нийслэлийн захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс болон төвийн зургаан дүүргийн удирдлагууд, ТҮК-ийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах болно.

Хамгийн гол нь “сайн ажиллаж байгаа” хэмээн магтуулах болсон Нийслэлийн захирагч Г.Мөнхбаяр биднийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хоггүй, шинэ үеийн нийслэлийг хамтдаа бүтээж, бүгдээрээ хоггүй орчинд амьдарцгаая л даа.

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...