Skip to main content

Posts

Showing posts from December, 2010

Б.Гэрэл: Сайн хүн гэж хэн бэ

Энэ мундаг эрхмийн нэгэн үг надад байнга санагддаг юм. Нэгэн удаагийн хичээл дээр САЙН ХҮН ГЭЖ ЯМАР ХҮНИЙГ ХЭЛЭХ ВЭ: гэж ирээд л... Сайн хүн гэж хажууд нь байхад сэтгэл амар байх хүнийг хэлнэ гэж. Үнэн л үг. Үгээр зэвсэглэж, үгээр уярааж, урамтай сайхан яридаг Гэрэл багшийн нэгэн илтгэлийг сонирхоно уу. Уран илтгэгчийн зэвсэг бол үг юм. Бадарчийн Гэрэл: “Илтгэх урлаг” Зүтгэ- зүтгэл гэ дэг   Үгийн баялаггүйгээр ярих гэдэг энгийн өдөр тутмын яриа болно. Зүтгэл итгэлтэй байж ярих эрдмийг эзэмшинэ. Үг бол оюун санааны үнэт зүйл. Үг бүхэл бүтэн дүрслэлийг бий болгодог. Туслана гэсэн үг хүнд аврал, найдварыг дүрсэлдэг. Хайртай гэдэг үг хүндэтгэл энхрийлэл, ялдам байдлыг бий болгодог. Ална гэсэн үг аймшгийн зураг төсөөллийг ургуулдаг. Үгээр үзүүлж буй дүрслэлүүд эргээд таньд үзүүлэх хариу дүрслэлүүдийг илэрхийлдэг. Өөдрөг сэтгэлтэй хүн ярих чадвартай байдаг Юу байна гэхэд? юм болгон байна, юуг нь илүү сонирхож байна гэж хөөр баяртайгаар хэлдэг. Гэтэл ярих эрдэм мөхөс хүн,...