Skip to main content

Ажил хэрэгч байна гэдэг бол...

Алдах зvйлтэй хvнийг ажил хэрэгч хvн гэдэг

Ажил хэрэгч хvн гэж хэнийг хэлэх вэ? Ажлаа тєлєвлєдєг хvнийг хэлэх vv? Аль эсвэл цаг ямагт завгvй байдаг хvнийг хэлэх vv? Бид ажил хэрэгч хvн гэдгийг ихэвчлэн ажил хэргийн тєлєє тєрсєн, vргэлж завгvй явдаг албаны нэгэн гэж боддог. Костюм ємсєж, зангиа зvvсэн, цvнх дvvрэн бичиг баримттай хvнийг ойлгодог. Бvтээмж тийм сайн биш атлаа vргэлж завгvй явдаг хvмvvс байдаг. Тэдэнд цаг тєлєвлєлт хэрэгтэй. Зарим судлаачид “ажил хэрэгч хvн гэдгийг тоглогч, завшаан хайгч, эрсдлийг vvрэгч ч биш чадварлиг тооцоологч “гэжээ.

Ажил хэрэгч хvн гэдэг бол алдах зvйлтэй хvнийг хэлнэ. Єєрєєр хэлбэл ажлынхаа тєлєє, амжилтын тєлєє эрсдэл хийх чадвартай хvнийг хэлнэ. Ажил хэрэгч хvмvvс эрсдлээс айдаггvй. Тэд айдсаа давахгvй бол амжилт ирэхгvй гэдгийг мэддэг, мэдэрдэг. Тэд аливаа эрсдлийн цаана амжилт, аз жаргал байдгийг аль хэдийнээ олж харсан байдаг.

Амжилтанд саад болох эрсдэл, айдас хоёроо давж чадна гэдэгтээ итгэлтэй явдаг хvмvvс бол жинхэнэ ажил хэрэгч хvмvvс мєн. Тэд vргэлж єєрийгєє цэнэглэж єрєєл бусдад чин сэтгэлээсээ тусалдаг ач буянтанууд ч гэлээ єрсєлдєєнд ялагдах дургvй. Бусдад єєрийгєє хєгжvvлэх арга барилын тєлєє, шинэ мэдээ мэдээллийг олж авах тєлєє тэмцэж чаддаг. Тэд бусадгай чин сэтгэлээсээ сайхан харилцдаг, хvндэлдэг сайн харилцагчид байдаг.

Ажил хэрэгч хvн гэж ажил амралтаа зохицуулж чаддаг хvнийг хэлнэ. Ажил хэрэгч хvмvvс цагаа тєлєвлєн, тєлєвлєгєєнийнхєє дагуу ажил гэсэн зарчмаар цаг хугацааны vнэ цэнийг мэддэг. Цаг хугацаа гэдэг тэдний хувьд гол єрсєлдєгч нь байдаг. Ажил хэргээ гялалзсан амжуулахын зэрэгцээ єєртєє болон ойр тойрныхондоо амралт, аз жаргал бэлэглэж чаддаг. Эрvvл мэнд тэдний хувьд хамгийн чухал нєєц гэдгийг хэнээс ч илvv мэдэх хvмvvс.

Ажил хэрэгч хvн гэж санаачлагыг гартаа авч чаддаг хvнийг хэлнэ. Єєрийн vзэл бодолдоо vнэнч ч, єрєєл бусдын сайхан санааг сонсож, бас ашиглаж чаддаг овжин хvмvvс байдаг. Тэд бvгдээрээ шинэ санаачлага гаргах хvсэл эрмэлзэлтэй бvтээгчид
юм.

Ажил хэрэгч хvн гэж амласнаа биелvvлдэг хvнийг хэлдэг. Тэд хийж, хэрэгжvvлж чадах зvйлээ л амладаг. Тэдэнд айх зvйл ховор ч хэн нэгэнд худлаа ярьж, хvмvvсийн итгэлийг алдахаас л эмээдэг.

эх сурвалж: www.lector.mn

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...