Оюутан ахуйдаа их л зүйлийг сэдэж хийдэг байждээ. Эргээд бодоход ШУТИС, Холбооны сургууль надад маш их урам, маш их дадал, тэмүүллийг , надад миний гэх тодотголтой бүхнийг минь өгсөн гэж би боддог юм. Оюутны зөвлөлийг билет наахаас өөр ажил хийдэггүй гэж шүүмжлэн хэсэг нөхдийн /9 найзын/ хамт өөрийн санаачлагаар ЭРДМИЙН ИНДЭР гэж оюутны өөрөө удирдах байгууллагыг үүсгэн байгуулж байлаа. Оюутны зөвлөлд орох санал ирж, эрдэм шинжилгээ,судалгааны албаны дарга болж байсан ч үзэл бодол зөрчилдөн гарч байлаа. Тухайн үедээ л сүртэй зүйл болж байсан ч одоо бид сайн найзууд. 2005 оны эхний улиралд 1 . 2005-02-26 “Монголын Лектор Төв” -ийн захирал Ц.Баатархүү “Имижээ зөв бүрдүүлэх нь их амжилтын үндэс” сэдэвт лекцийг зохион байгуулснаар “Эрдмийн Индэр” клубын үйл ажиллагаа эхэлсэн. 2. 2005-03-04 УИХ, ЗГ-ын гишүүн Б.Жаргалсайханы “Монгол улсыг хөгжүүлэх гол хөшүүрэг нь мэдээлийн технологи мөн үү?“ сэдэвт л...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ