Skip to main content

Posts

Showing posts from September, 2015

Ухаалаг утасны хэрэглээ...Монголд

Өнөөдөр энэ эрхмийн МАНЛАЙЛАЛ, ЗӨВ хандлага гэсэн ярилцлаганд суулаа. Түүний эгэл даруу, бас донжтой төрх мундаг шүү.  шинэ нийтлэлийг нь сонирхоорой нөхдөө Гар утас анхдагч ертөнц Шинжлэх ухаан, техникийн ололт амжилтын охиор шинэчлэгдэж ирсэн, харилцаа холбооны гайхамшигт хэрэгсэл болох гар утас бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хөдөлмөрийн бүтээмжийг улам өсгөх болов. Гар утсаараа интернэттэй холбогдсон цагаас эхлээд хүмүүний ажиллах, нийгэмших, мэдээлэл бүтээх ба хуваалцах болон дэлхий даяар хүмүүс, эд бараа, мэдлэгийн урсгалыг зохион байгуулахад хувьсгалт өөрчлөлт гарч байна. Гэхдээ хүн төрөлхтөн энэхүү хувьсгалт өөрчлөлт, шилжилтийн цар хэмжээг бүхэлд нь харж чадахгүй, бүрэн ойлгохгүй байгаа учраас дутуу үнэлсээр сууна. Эдүгээ хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийн тавны нэгийг интернэт бүрдүүлж байна. Олон зуун сая хэрэглэгч фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн харилцааны төрөл бүрийн хэрэгслийг ашиглан, өөрийн мэдээллээ тогтмол шинэчилж, компаниуд...