Skip to main content

Posts

Showing posts from October, 2014

Ухаарал хайрлах өгүүллэгүүд...

Элсэн дээрх мөр Нэгэн удаа би зүүд зүүдлэв. Тэр зүүдэндээ нэгэн элсэн дээр би алхаж явах ба харин хажууд нь Бурхан явж байх аж. Тэнгэрт түүний туулсан амьдралын дүр зургууд дүрслэгдэн харагдах ба дараа нь элсэн дээр хоёр хүний мөр байхыг тэр ажиглав. Нэг нь түүнийх, нөгөө нь бурханых. Түүний өмнө амьдралынх нь хамгийн сүүлчийн зураглалууд харагдаад дуусахад тэр элсэн дээрх мөрийг эргэж харав. Тэгээд түүний амьдралын ихэнх хэсэгт зөвхөн ганцхан мөр байгааг олж харав. Түүнээс гадна энэ нь түүний амьдралд хамгийн хүнд хэцүү цаг үе байсан гэдгийг анзаарав. Тэр их гуниглаж бурханаас ингэж асуув. Хэрэв таны замаар явбал та намайг орхихгүй гэж та хэлээгүй гэж үү. Миний анзаарснаар миний амьдралын хамгийн хэцүү цаг үед элсэн дээр ганцхан л мөр харагдаж байна. Таны туслалцаа хамгаас их хэрэгтэй байхад та яагаад намайг орхидог байсан бэ? Бурхан ингэж хариулав. Миний хонгорхон хүүхэд минь, би чамд хайртай. Би чамайг хэзээ ч орхихгүй. Чиний амьдралын зовлонтой бөгөөд сорилттой тэр мөчид чи...