Skip to main content

Posts

Showing posts from May, 2014

De Facto: Цахим Монгол улсын тухай ...

Хэлсэн үг бүр нь улс орны тэргүүн чиглэлд үнэлэгдэж байдаг, үг үйлдлээрээ, өвөрмөц имижээрээ бусдаас ялгарч байдаг энэ эрхмийн нийтлэл, ярилцлага бүрийг шимтэж хүлээн авдагийн хувьд шинэхэн нийтлэлийг нь түгээж байна. Сонирхоорой ЦАХИМ МОНГОЛ УЛС Ашиглаж чадвал цахим ертөнц Монгол шиг цөөн хүн амтай, том нутагтай оронд аугаа хөгжлийн түүхэн боломжийг олгож байна. Нөгөө талаас Монголчууд бид орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн давуу талыг яаралтай ашиглаж эхлэхгүй бол бусад улс орноос улам л хоцрох нь. Бид цахим ертөнцөд нэвтрэн орж, ажил амьдралаа дасган зохицуулж, хүн бүр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээс өөр сонголтгүй болжээ. Эдүгээ улс орнууд цахим нийгэм бүтээн байгуулж байна. Иргэд нь гэрээсээ гарахгүйгээр сон гуульд саналаа өгч, бүх төрлийн тайлан, мэдээ бэлтгэн, холбогдох маягт, гэрээ хэлцэл дээр гарын үсгээ гар утаснаасаа “зурж” буй. Компаниа хэдхэн минутийн дотор бүртгүүлж, хөрөнгө болон холбогдох хуулийн мэдээллийг гар утсаараа шалгаж, бүтээгд...

Б.АВИРМЭД "Хөдөлгөөнт холбоо" гэж юу вэ?

Энэ эгэл дарууг шүтсэн эрхэм намайг жиргээ гэгчид дурлахад гол түлхэц болсон. Түүний энэхүү ном миний ширээний ном болж, ахын журмаар үгийг нь сонсож, жиргээч нөхрийн хувиар бас хамт өдрийн хоолоо хамт идэж, өнөөх л жиргээ, сошиал медиа, цахим оронзай, мобайл зах зээл гэх дуусашгүй дундаршгүй яриаг өрнүүлдэг байж.  Харилцаа холбоо, мэдээллийн технологид шимтэн донтогч, суралцагч хэн бүхэнд энэхүү номыг санал болгож байна.  Номын цагаан буян дэлгэртүгэй :-) Жиргээч +Avirmed Bat-Ochir    @aviraa   Б. АВИРМЭД "Хөдөлгөөнт холбоо" номын тухай Миний ажил мэргэжил, хоббитой холбоотой анхны уран бүтээл болох энэхүү номыг уншигчдын гар дээр тавиад удаагүй байна. Зарим найз нөхдийн зүгээс сурталчилгаа муу байна гэсэн шүүмжлэл ирж байгаа тул бага зэрэг сурталчлахаар шийдлээ. Гэхдээ олон нийтэд хүрэхээр сүртэй сурталчлах нь юу юм өөрийнхөө боломжоор уншигчдад, сонирхогчдод аль болох өгөөжтэй байх арга замыг эрж хайж байна. "Хөдөлгөөнт холбоо" н...

Төрөлх Хан Хэнтий нутаг минь түүхийн хуудаснаа...

Цахим орон зайн хил зааггүй бүсд хэрэн мэдээллийн эх ундаргыг хайж байдаг хүмүүн танд зориуллаа.  Хэнтий аймгийн архивын тасгийн сан хөмрөгийн баримтаас... 1.Өндөрхаан хотын төв гудамж. 1960-аад оны сүүл үе 2.Өндөрхаан хотын төв цэцэрлэг. 1960-аад оны сүүл үе 3.Өндөрхаан хот. 4.Өндөрхаан хот. Залуучуудын гудамж. 1970-аад оны дунд үе 5.Өндөрхаан хотын план зураг. 1970-аад оны дунд үе