Skip to main content

Posts

Showing posts from March, 2013

Түгээгтүн... Мэдлэгт нэмэр...

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ЁГТ ҮР ДАГАВАР:  Монголчуудыг Монголжуу, Монгол улсыг олон ястны болгосон нь Др. Л. Мөнх-Эрдэнэ (Австрийн ШУА)  Удиртгал Монгол улсыг сэргээн байгуулагчдын нэг үндсэн зорилго нь Монголчуудын үндсийг хамгаалах явдал байсан билээ. Монголчууд “язгуурын нэгэн өвөг овгийн” (Очир, Пүрвээ 1982: 279, 142), “нэгэн угсааны яс махны төрөл”, “нэгэн үндэсний тул” “зүй нь жаргавч, зововч төрөвч үхэвч хамт болбаас зохино” (Магсаржав 1994: 41-2, 55) гэж тэд үзэж байжээi. Тэдний хувьд Монголчууд бусдаас ангид “сургаал, шашин, хэл бичиг, үсэгтэй” (Магсаржав 1994: 41, 19) байлаа.ii  Гэвч хорь хүрэхгүй жилийн дараахны Монголын эрх баригчдын хувьд зөвхөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсад (БНМАУ) өөр өөр үндэс угсааны 30 шахам бага ястан оршиж байсан төдийгүй Монголын төр засгаас тэдгээр бага ястны тус тусын үндэс угсаа, хэл соёл, аж ахуй, боловсон хүчнийг хөгжүүлэхийг эрмэлзэн “үндэс угсааны бодлого” буюу “бага ястны тухай бодлого” хэмээх кампа...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

Google-ийг төөрөлдүүлэх 5 арга

Энэ сараас эхлэн Хэрэглэгчийн Хувийн Нууцлалын Бодлогод өөрчлөлт оруулснаар Google өөрийн эрх мэдлийг ихээхэн нэмэгдүүлж, Gmail, Picasa, Google Plus, YouTube зэрэг олон төрлийн үйлчилгээнээс цуглуулсан хэрэглэгчийн тухай мэдээллүүдийг нэгтгэн ашиглаж эхэллээ. Энэ нь нууцлалын бодлогыг хялбарчилж байгаа хэрэг хэмээн тус компани мэдэгдэж байгаа боловч үнэн чанартаа бизнесийн зорилгоор хийгдэж байгаа өөрчлөлт юм. Google хэрэглэгч хувь хүмүүсийн сонирхолд тохируулсан оновчтой сурталчилгаа явуулж өөрсдийн ашиг орлогоо их хэмжээгээр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна. Хүссэн ч хүсээгүй ч энэ өөрчлөлтөөр хувь хүмүүс Google-тэй илүү нягт холбоотой болж байна. Мөн шинэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхийг хэрэглэгчдэд хүчээр тулган шаардаж байна гэсэн гомдол гарч байгаа юм. Европын холбоо гэхэд л өөрийн Мэдээлэл Хамгаалах Дүрэмд харшилж байгаа эсэхийг судлаж байна. Гэхдээ энэ бүхэнд цочирдож бухимдахаасаа өмнө шинэ өөрчлөлтийн учрыг ойлгох нь чухал юм. Google сурталчилгааны зорилгоор ...