Хамгийн соёлтой ухаалаг хэрэглээ, зөв боловсон хувцаслах гэдэг нь өөрийн хүрээний хүмүүсийн түвшинд тааруулан, ажил мэргэжил, нөхцөл байдал болон биеийн онцлогтоо тохируулан, материаллаг бололцооноосоо дээгүүр ч биш, доогуур ч биш, хэрэгцээнээс илүү хээнцэрлэлгүй мөн хэтрүүлэлгүй, цог жавхлантайгаар зохицуулан цэвэр хувцаслахыг хэлнэ. Хүний өмссөн хувцсаар нь тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэлчинг тодорхойлж болно. Хүмүүсийн тодорхой хүрээ, хэсэг бүлэг бүр өөр өөрсдийн, онцлогтой “хувцаслах хууль”-тай байдаг. Аливаа хүн хувийн ба албан шугамаар ямар нэгэн тодорхой хүрээнд нэвтэрч байр сууриа эзлэхэд хувцаслалт, гадаад төрх нь маш их үүрэг гүйцэтгэнэ. Бид, хэн хүнтэй уулзаад ихэнх тохиолдолд бодит дүр байдлыг нь тэр хүний бие бялдар, дуу хоолой, үйл хөдлөл, үнэр болон ихэвчлэн өмссөн хувцаснаас уламжлан ухаан санаанд үүссэн бодолтойгоо өөрийн эрхгүй харьцуулан...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ