Skip to main content

Монголын маркетингийн хөгжилд юу дутагдаж байна вэ

ММСG компанийн хийж гүйцэтгэсэн энэхүү судалгааны мэдээллийг албан ёсны эрхтэйгээр business.mn
Сайт нийтэлжээ. Салбарынхаа тэргүүн туршлага, удирдлагууд юуг маш сайн чадаж байгаа, юуг чадахгүй
байгаа тухай та энэ тоймоос мэдэх боломтой.



Монгол Улсын маркетингийн салбарын хөгжлийг олон улсын түвшинтэй харьцуулахад 5.02хэмээн Монголын топ 50 аж ахуйн нэгжийн маркетингийн албаны дарга нар үнэлжээ. Монгол Улсын маркетингийн салбар олон улсын түвшинтэй дөхөж очиход бидний олон дутагдал саад болж буй бөгөөд эдгээрээс хамгийн чухлыг нь онцлон хүргэе. 
  • Маркетингийн үр  өгөөж, гүйцэтгэлийг  хэмжих аргачлал хангалттай бус. 
  • Зах зээл болон  хэрэглэгчийн хэрэгцээ, зан  төлвийг гүнзгий ойлгож судалдаггүй.
  • Хэрэглэгч биш  удирдлага төвтэй  маркетинг байсаар байна.
  • Чадварлаг  ажилтан дутмаг.
  • Дотоодын  сургуулиудын  багш нарын мэдлэг, чадвар  болон хөтөлбөр муу.
Тиймээс “MNCG” судалгааны компани уг салбарт ажилладаг маркетингийн менежерүүдэд шаардлагатай чадваруудыг нэрлэжээ. 
Судалгаанд хамрагдсан маркетеруудаас зар сурталчилгаа болон кампанит ажлынхаа үр өгөөжийг хэмждэг эсэхийг асуухад тэдний 59 хувь нь ямар нэгэн байдлаар хэмждэг гэв. Тодруулбал:





Харин үр өгөөжөө хэмжихгүй байгаа шалтгааныг тэд ийнхүү тайлбарлалаа. 




МАРКЕТЕРУУД ТА БҮХНИЙ ХИЙСЭН АЖИЛ ХЭРЭГЛЭГЧДЭД ЯМАР БАЙДЛААР ХҮРДЭГ ВЭ?
  • Сурталчилгааг үзсэн хувь
  • Анхаарлыг татсан хувь
  • Эргэн санаж байгаа хувь
  • Гол агуулгыг ойлгосон хувь
  • Худалдахад нөлөөлсөн хувь
  • Кампанит ажлын үнэлгээ буюу таалагдсан хувь
  • Кампанит ажлын таалагдаагүй шалтгаан
  • Хэнд түлхүү хүрсэн байдал
  • Сурталчилгааны ямар элемент нь илүү хүрсэн байдал буюу аль хэсгийгнь илүү санаж байгаа байдал
ТОП 50 ААН-ИЙН МАРКЕТИНГИЙН АЛБЫГ ХЭН УДИРДАЖ БАЙНА ВЭ?
Маркетинг хийх нь зөвхөн тухайн нэг бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, худалдан авахад нөлөөлөх бус мөн үндсэн брэндээ таниулах, хоногшуулах зорилготой байдаг. Тиймээс зар сурталчилгаа, кампанит ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үндсэн брэндэд хэрхэн нөлөөлснөөр давхар хэмжих учиртай. Үүнийг хэмжихдээ:
  • Танигдсан байдал
  • Брэндийн үйлчилгээ
  • Үнэнч байдал
  • Брэндийн хүч
  • Брэнд болон байгууллагын имижид үзүүлсэн нөлөөлөл зэргийн үнэлгээг хийнэ. 
Дээрх байдлаар маркетингийн үйл ажиллагааг хэмжиж чадвал үр өгөөжгүй зардал гарахаас сэргийлэх, кампанит ажлаа зорилтот бүлэгтээ хүргэх гэх мэт олон давуу талтай. Гэхдээ уг салбар үргэлж өөрчлөгдөж, хувьсаж байдаг учраас цаашдын хандлагыг анхаарах хэрэгтэй.
МАРКЕТИНГИЙН 2019 ОНЫ ЧИГ ХАНДЛАГА

















Нийтлэгч:    

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...