Skip to main content

Фейсбүүк хэрэглэдэггүй орон хэд байдаг вэ.


Дэлхийн хам­гийн залуу тэрбумтан, 28 настай Марк Цукерберг 27 настай Прис­цилла Чантай хувь заяагаа холбож, “Facebook” дэх хуудсаа гэрлэсэн хэмээн өөрчлөв. Энэ мэдээнд нэг сая гаруй хэрэглэгч like хийжээ. Тэд Харвардын их сургуульд сурч байхдаа үер­хэн, есөн жилийн дараа гэрлэв. 104 тэрбумаар үнэлэгдсэн “Facebook” компани хувь­цаагаа хөрөнгийн бирж дээр байршуулснаар 16 тэрбум доллар босгож, Цукерберг дэлхийн хамгийн баян хү­мүүсийн жагсаалтын 29-д бичигдлээ. Харьцуулахад “Google” 200 тэрбум, “Газпром” 106 тэрбумаар үнэ­лэгдсэн. Гэвч “Facebook”-ийн хувьцааны үнэ буурч байгаа аж.


Үүн дээр нэрмээс болох мэт хэсэг хөрөнгө оруулагч “Тус компани хувьцаагаа хөрөнгийн бирж дээр байршуулахын өмнө мэдээлэл нуусан. Иймээс Цукерберг, түүний компани болон “Morgan Stanley” банкны эсрэг зарга мэдүүлнэ” хэмээн мэдэгдэж, Манхэттений шүүхэд ханджээ. Учир нь тус компаний “IPO”-г зохион байгуулагчид болох “Morgan Stanley”, “Goldman Sachs” банкууд ямар нэг шалтгаанаар “Facebook”-ийн ойрын жилүүдийн ашгийн магадлалыг эрс бууруулсан хэрнээ зөвхөн зарим хувьцаа эзэмшигчдэд мэдэгдсэн гэнэ.


Тавдугаар сарын 18-22-ны хооронд хувьцаа худалдаж авсан бүх хөрөнгө оруулагч дээрх заргад нэгдэж магадгүй байна. Мэдээж, энэ нь Цукерберг болон түүний компаний нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хувьцааны үнийг цаашид ч бууруулж магадгүй юм..



Дэвид Киркпатрик “Facebookийн эффект” номондоо “Улстөр, эдийн засаг, нийгмийн амьдралд гарсан хувьсгалт өөрчлөлтийг доллараар үнэлж болох уу? Одоо бүгд “Facebook”-ийн IPO гэж байна. Гэхдээ ихэнх нь энэ компанийг хэт явцуу өнцгөөр хардаг. Энэ сүлжээ хүмүүсийн харилцааг улам хурдавчилж, нөхөрлөл гэдэг ойлголтыг өөрчилсөн. Мөн бизнест урьд хожид байгаагүй сурталчилгааны болом­жийг олгон, жирийн иргэдэд “Facebook” хэмээх улс­төрийн байгууллагад л баймаар хүчирхэг хөшүүргийг бэлэглэлээ” хэмээн онцлон тэмдэглэжээ.



“Facebook”-ийг үндэслэгч­дийн нэг Цукерберг манай гарагийн бүх хүний өгөгдлийн баазыг байгуулахыг оролдож байгаа аж. Цукерберг өөрөө “Facebook”-ийг нийг­мийн хөдөл­гөөн гэж нэрлэдэг. Тиймээс тэр бол бизнесмэн гэхээсээ илүүтэй нийгмийн хувьсгалч юм.



“Өнгөрсөн үеийн хувьс­галчид нийгмийг яруу илтгэл, улстөрийн намуудын хүчээр өөрчилсөн бол Цукер­берг программын код ашиглаж байна” хэмээн Д.Киркпатрик онцлов. Цукерберг “Мэдээлэл нээлт­тэй болж, бодол сэтгэг­дэл, үзэл санаагаа солилцох нь улам түргэсэж байгаа тул дэлхий зайлшгүй өөрч­лөгдөнө. Хүмүүс хүрээлэн буй ертөнцийн талаар илүү их мэдлэгтэй болсноор илүү сайн хянана. Чухам үүний төлөө бид ажилладаг. Мөнгө олох нь бизнесийн цорын ганц зорилго биш. Надад үүнээс илүү юм хэрэг­тэй байна. Би дэлхийд мэдэгдэхүйц нөлөөлөхийг хүсдэг” хэмээжээ. Тэгээд ч “Facebook” зөвхөн гэрэл зургаа сонир­хуулах, амрал­тын үдэш­лэгийн талаар мэ­дэхэд зориулаг­даагүйг та бид сайн мэднэ.



Цукербергийн хэлсэн бүхэн биелсээр. “Facebook”-ийн ачаар хүмүүс интер­нэтэд жинхэнэ нэрээ ашиг­лаж, нийгмийн байдал, найз нөхдийн харьцаа, ашиг сонирхол гээд бүхнээ хуваал­цаж байна. Өнөөдөр смартфон зэрэг авсаархан төхөөрөм­жийн эрин эхэлсэн. Үүний ачаар “Facebook” дэлхийн хаа ч бидэнтэй цуг.


Цукерберг өөрийгөө тус­гай даалгавар биелүүлэгч цэрэг гэх дуртай. Үнэндээ тэр бусад шиг байсан бол “Facebook”-ийг 15 тэрбум доллараар худалдан авах “Microsoft” компанийн саналаас татгалзахгүй байсан. Тэр үед 23-хан настай Цукерберг дөрвөн тэрбумыг өвөртлөөд гэртээ харих байв. Гэвч тэр илүү ихийг төлөвлөж, “Facebook”-ээ дэлхий даяар түгээхийг мөрөөдөж байна.


“Facebok”-ийг хөрөнгө оруулагчид, захир­луудын зөвлөл тол­гойлдог байсан бол “Microsoft”-ын саналыг хүлээн авах байсан биз. “Facebook” өсч томрохын хэрээр Цукерберг эрх мэдлээ улстөр, бизнест болгоомжтой ашиглах хэрэг­тэй болж байна. Тэгээд ч Марк Цукерберг дор хаяж 30 жил компаниа тэргүүлэхээ мэдэгдсэн билээ.



Өнөөдөр “Facebook” сайт дэлхийн 75 хэлээр бараг бүх улсад гардаг. Зөвхөн Хятад, Куба, Мьянмар, Умард Солонгост л байхгүй. Цукерберг “Манай “Facebook” сүлжээ ердөө замын эхэнд байна. Өнөөдөр миний гол зорилго бол хэрэглэгчдийнхээ тоог долоон тэрбумд хүргэх” хэмээжээ. Тэр үүндээ маш их ач холбогдол өгч байгаа тул хятад хэл сурч эхэлсэн аж.



Дэлхийн түүхийг голдуу жижиг хот, тосгон сууринд бүтээж ирсэн билээ. Учир нь тэнд бүгд бие биеийнхээ тухай төдийгүй авдарт нь юу байгааг ч мэддэг. Харин 2009 онд манай гарагийн түүхэнд анх удаа хотуудын оршин суугчдын тоо хөдөөгийнхөөс давсан юм.



Яг энэ үед харилцааны хамгийн алдартай хэрэгслээр “Facebook” сайт тодорсон нь тохиолдол бус. Учир нь энд хүмүүсийн харилцаа яг жижиг хот, тосгоных шиг нээлттэй, тунгалаг байдаг билээ.


Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...