Skip to main content

“Би Хайрынхаа Төлөө” урамшуулалт аян өндөрлөлөө.


Залуусын хэлээр ярьж, тэдний сэтгэлгээнд нийцүүлнэ гэдэг нэгэн хэцүү ч юм шиг. Оюутан дүү нар, сурагч дүү нартайгаа хаа нэгтэй мэдээлэл сонсож байх нь хэрэгтэй санагддаг. Та нар ч гэсэн бага гэлтгүй тэдэнтэй нээлттэй харьцаж байх хэрэгтэй шүү. Намайг сурагч, оюутан байхаас л ах эгч нар маань их сайн сонсож санал, зөвлөмжөө хэлдэг байсны ачаар би өөртөө их итгэлтэй болсон гэж боддог юм.  




“Би Хайрынхаа Төлөө” gogo PR мэдээ

2012 оны 3-р сарын 1

Мянга мянган залуусын зүрх сэтгэлийн дуудлага Be,., брэнд хайрын сард зориулсан гал халуун бэлгүүдээ задалж “Би Хайрынхаа төлөө” дурлал сэдрээх аян 2-р сарын турш орон даяар үргэлжиллээ. Хайртай хосууддаа, дурласан бяцхан зүрх бүхэнд зориулсан “Би Хайрынхаа төлөө” мессэж мэндчилгээний уралдаан, зохиомжит гэрэл зургийн уралдаанууд хэдийнэ ялагчаа тодруулаад байна.

“Би Хайрынхаа төлөө” мессэж мэндчилгээний уралдаанд оролцсон мянга мянган залуусын дундаас 16 хос оролцогчид шалгарч, Be брэндийн ГАЛ ХАЛУУН хайрын Бэлгэдэл ЧАС УЛААН зүрхэн хэлбэртэй, ОХИД, БҮСГҮЙЧҮҮДИЙН сонголт SWAROVSKI зүүлт 5 хос , Цаг үеийнхээ дэвшилтэт технологийн гайхамшиг Samsung GALAXY note гар утас 1 хос, бүсгүй бүрийн сэтгэлийг догдлуулж, сэтгэлийг сэргээх гайхалтай сайхан амьд цэцгийн баглааг 10 хосод гэнэтийн бэлэгтэй хамт 2012.02.14 -нд гардуулсан.


Харин “Би Хайрынхаа Төлөө” зохиомжит ГЭРЭЛ ЗУРГИЙН уралдаанд 350 орчим гэрэл зураг ирснээс, шилдэг зургуудыг шалгарууллаа. Залуус хайрттайгаа, хамтдаа байхдаа л хамгийн гэгээлэг, бусдаас илүү гэрэлтдэг болохыг та өмнө нь анзаарч байсан уу? Уралдаанд ирсэн гэрэл зургууд дундаас уралдааны удирдамжид нийцсэн, нэр агуулгыг зохиомждоо сайн тусгасан, олонд хүрсэн байдал зэргийг үндэслэн гэрэл зургийг мэргэжлийн студийн төлөөлөл, зохион байгуулагчдаас бүрдсэн шүүгчдийн баг шалгаруулалтыг хийсэн юм. 


Тэргүүн байр эзэлсэн гэрэл зурагчин Э.Энхтүвшингийн Бүтээл эзэндээ дэвшилтэт технологийн гайхамшиг Samsung Galaxy Note гар утас, Хамгийн хөгжилтэй, хамгийн олон Like цуглуулсан гэх зэрэг үзүүлэлтээр 10 гэрэл зургийг онцолж, бүтээлийн эзэд, гэрэл зургийн хосуудад Ве брэндийн багц бэлэг гардууллаа. 

Уралдаан Ве брэндийн http://www.facebook.com/bemobicom хуудсаар 2012.02.01-02.20 өдрийг дуусталх хугацаанд явагдсан бөгөөд шилдэг бүтээлүүд Ве брэндийн үйлчилгээний төвийн хананд хадгалагдах болно. Уралдаандаа идэвхтэй оролцсон нийт хосууддаа, уран бүтээлчиддээ баярлалаа.  

Ве брэндийн зүгээс залуусынхаа чөлөөт цагийг нь үр бүтээлтэй, сонирхолтой, бүтээлч өнгөрүүлэхэд нь анхаарч энэ жил олон уралдаан тэмцээнүүдийг тэр дундаа гэрэл зургийн уралдаануудыг зохиох төлөвлөгөөтэй байгааг дашрамд дуулгая. Гэрэл зураг сонирхогч залуусаа дараагийн уралдааны сэдэв юу байх бол,., 

Өөр өөрийнхөө хорвоог залуус сэтгэлдээ бий болгож түүндээ хайртдаа зориулсан хэнд ч үл харагдах гэрэлт харшаа сүндэрлүүлж, дурласан зүрх бүхэн маргаашийнхаа төлөө цохилж байг. 

Залуусаа “Би Хайрынхаа Төлөө” Телевизийн нэвтрүүлэг, 247 мессэж уралдааны ялагчид,http://be.mobicom.mn/?menu_id=2&s=151 , зохиомжит гэрэл зургийн уралдааны бүтээлүүдтэйhttp://www.facebook.com/bemobicom   хуудсаар зочлон танилцаарай.

Би Хайрынхаа Төлөө” зохиомжит ГЭРЭЛ ЗУРГИЙН уралдааны шилдэг бүтээлүүд


Гэрэл зургийн нэр:  “Би Хайрынхаа Төлөө” 
Гэрэл зурагчин:  Э.Энхтүвшин 
Зургийн № : 316   


Гэрэл зургийн нэр: Би хайрынхаа төлөө бүхнийг хийнэ. 
Гэрэл зурагчин: А.Нармандах 
Зургийн № : 316   




Гэрэл зургийн нэр: "Be... чамруугаа "

Гэрэл зурагчин: Э.Энхтайван
Зургийн № :323 

Гэрэл зургийн нэр: "Бидний хайр ингэж эхэлсэн
Зургийн № :116 


Гэрэл зургийн нэр: Хайр минь аз жаргалтай байна гэвэл
Би ч бас аз жаргалтайгаар холдож чадна
Гэрэл зурагчин: Г.Өлзий-орших
Зургийн № : 259


Гэрэл зургийн нэр:  Өдөр бүр Валинтин <3
Гэрэл зурагчин: Урангоо
Зургийн № : 297


Гэрэл зургийн нэр:  ХАЙРЫНХАА ТӨЛӨӨ БИ ХУРДАН ТОМ БОЛНО ОО
Гэрэл зурагчин: Ц.Билгүүн
Зургийн № : 297


Гэрэл зургийн нэр:  Хоцрохыг үл хүснэ...
Гэрэл зурагчин: Б.Энхжин
Зургийн № : 289       Like : 1,170  share: 32  Comment: 118 


Гэрэл зургийн нэр:  Цаснаар
Гэрэл зурагчин: Ү.Одбаяр 
Зургийн № : 82


Гэрэл зургийн нэр:  Анхны болзоондоо хийсэн surprise
Гэрэл зурагчин: Ч. Өлзий - Очир
Зургийн № : 39       Like : 1,170  share: 32  Comment: 118


Гэрэл зургийн нэр:  Хайр өөрөө гэнэтийн бэлэгээр дүүрэн ...
Гэрэл зурагчин: Б.Энхжин
Зургийн № : 260       Like : 617  share: 30  Comment: 54  

Гэрэл зургийн нэр:  Your memories...
Гэрэл зурагчин: Б. Соронзонболд
Зургийн № : 16      Like : 1,682  Comment: 113 

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...