Skip to main content

“Би Хайрынхаа Төлөө...” урамшуулал эхэллээ


Залууст зориулсан урамшуулал олон олон залууст боломжийг олгож байгаагаараа ихээхэн онцлогтой. Урамшууллаас гадна уралдаан тэмцээнээр баялаг хөтөлбөр болж чадсан.  247 дугаараас таньд хайртаас чинь ХАЙРЫН МЕССЭЖ БОРОО асгарна гээд боддоо. Гоё ,.,





“Би Хайрынхаа Төлөө...”

2012 оны 2-р сарын 6
Монголын залуусын №1 сонголт Be,., брэнд хайрын сард зориулсан гал халуун бэлгээ задаллаа. 

Хайрынхаа төлөө бүхнээ зориулж чадах дурлалт хосууд, мянга мянган хэрэглэгч залуустаа гэгээн хайрын өдөр Валентины баярыг тохиолдуулан “Би Хайрынхаа төлөө” урамшуулалт аяныг зарлаж байна. Урамшуулал 2-р сарыг дуустал үргэлжилнэ.

Шөнөжингөө дурлалын халуун яриа өрнүүлмээр байна уу? XOXO


Be-ийн залуус 5,000 төг-өөр дансаа цэнэглээд бүтэн 7 хоногийн турш шөнийн цагаар буюу 00:00-07:00 цагийн хооронд Мобикомын сүлжээнд үнэгүй яриарай. Xосууд хоорондоо 7 төг-өөр мессэж нисгээрэй.

Чи яг одоо мянган мянган залуусын эгнээнд нэгдэмээр байна уу?

Be чамд зориулж 2-р сарын турш Be-ийн шинэ дугаарын үнийг 5,000 төг болголоо. Шинэ дугаар дансандаа 5,000 нэгжтэйгээс гадна 247 хоногтой.

Хосууддаа зориулан зөвхөн үйлчилгээний төвүүдээр 94-р эхэлсэн хосын дугаарыг 9,000 төгрөгөөр худалдаанд гаргаж байгаа бөгөөд хосын дугаарууд тус бүр дансандаа 4,500 нэгжтэйгээс гадна 247 хоногтой.

Be-д шинээр нэгдсэн хүн бүр 7 хоногийн турш шөнийн цагаар буюу 00:00-07:00 цагийн хооронд Мобикомын сүлжээнд үнэгүй ярих боломжтой.



Чи хайрынхаа төлөө ганцхан мессэж нисгээд Swarovski бэлэглэж чадах уу? I LOVE U

Дурлалт хосуудын өдрөөр хамгийн түгээмэл хэрэглэгддэг зүйл бол ил захидал байдаг. Хэлж чадахгүй байгаа, зүрх сэтгэлдээ нандигнан тээж явдаг бүх л сайхан үгсээ чи ил захидалд тээн хайртай түүндээ өгч болно. Be брэндийн зүгээс залуустаа зориулан хайртай хүндээ, таалагддаг нэгэндээ мессэжээр ил захидал илгээх CЮРПРИЗ-ийг барьж байна.

Хайртынхаа дугаарыг “247” дугаарт нисгээрэй. Be чиний хайрын зууч болж хайртад чинь хайрын нандин үгтэй мессэжийг “247” дугаараас илгээх болно. Мессэж илгээсэн хүн бүр хайрын сугалаанд оролцож гэгээн хайрын баяраар хайртай хүндээ хамгийн сүүлийн үеийн гар утас болох Samsung Galaxy Note (1 азтан), хайрын бэлгэдэл болсон зүрхэн хэлбэртэй Swarovski зүүлт (5 азтан), гайхалтай сайхан амьд цэцгийн баглаагаар (10 азтан) бэлэг барих боломжтой. Be брэндийн зүгээс азтангууддаа маш сонирхолтой сюрпризыг 2-р сарын 14-ны өдөр барих болно.

Мэдээж хэн хамгийн олон удаа 247 дугаарт мессэж илгээж хайртай хүнээ баярлуулна, азтан болох магадлал төдий чинээ нэмэгдэж, хайртай хүндээ бэлэг барих боломж  нэмэгдэнэ.



Чи хайрынхаа төлөө юу хийж чадахаа гэрэл зурагт мөнхрүүлээрэй ;)

Залуусаа ХАЙРАА хамтдаа мөнхөлж, гал халуун дурлалын илчийг бадраасан “Be Хайрынхаа Төлөө” ГЭРЭЛ ЗУРГИЙН уралдаанд оролцож, дэвшилтэт технологийн гайхамшиг Samsung Galaxy Note гар утасны эзэн болоорой. Уралдаан Be брэндийн Facebook хуудсаар явагдах бөгөөдhttp://www.facebook.com/bemobicom хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.



“Be Хайрынхаа Төлөө” чиний бодоогүйг хийнэ, Харин Чи юу сэдэж, Хайртынхаа Төлөө юу хийж чадахаа харуулаарай ...

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...