Skip to main content

Би менежер гэдэг бодлыг толгойноосоо авч хая

Манай бизнесийн ертөнцөд томоохон ч бай жижиг ч бай аль ч салбарт үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн аж ахуйн нэгжүүдийн хамгийн том толгойн өвчин бол мэдлэг чадвар, сэтгэл зүрх сайтай боловсон хүчнийг ажлын байран дээр нь тогтвортой байлгах асуудал юм.  Нэгэн цагт сайн боловсон хүчний төлөө тэмцэлддэг байсан бол одоо үед сайн боловсон хүчнээ хэрхэн урт хугацаанд өндөр үр өгөөжтэй байлгах тал дээр дайн хийж байна гэж хэлэхэд болно. Энэ тал дээр манай зарим нэг томоохон бизнесийн байгууллагууд үнэхээр үр дүнтэй сайн ажиллаж байгаа бөгөөд бусад нь тэднээс сайн суралцах хэрэгтэй гэдэг нь ч бас харагдаж байгаа юм.

Зарим нэг бизнесийн байгууллагын хүний нөөцийн ажилтанууд болон шууд удирдагч нар маш буруу ойлголттой байдаг нь надад олон удаа ажиглагдсан бөгөөд тэд зөвхөн сайн ажилтныг олох л ёстой өөр юу ч хийх хэрэггүй гэсэн хуучны ойлголтоос болж томоохон боловсон хүчныг цаг бүр өөрөөсөө холдуулж байдаг байна.  Тэдний хийх ёстой хамгийн том алхам бол сайн боловсон хүчнийг олноор нь олох бус түүнийг тогтвортой ажлын байранд нь сэтгэл хангалуун байлгах явдал юм. Хэрвээ та ийм нэгэн хүний нөөцийн менежер эсвэл шууд удирдах албан тушаалтан бол би танд өөрийн хувийн туршлага дээрээсээ үндэслэн гаргасан ажилтаныг зөвхөн мөнгөөр бус өөр хэд хэдэн замаар идвэхижүүлэх  дараах 5 зөвлөмжийг өгье.

 Тэдэнд урмын үг хайрла
Энэ бол хүн бүрийн хүсдэг, хийхэд хамгийн амархан зүйл юм. Тухайн ажилтныг өөрийн хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байлгах хамгийн зөв бүтэц бол урам хайрлах юм. Урам хайрлана гэдэг зөвхөн магтана, сайшаана гэсэн үг огт биш юм. Тухайн хийсэн ажлыг, хийж буй зүйлийг нь магтах сайшаах, шүүмжлэх, хөгжүүлэх гээд бүхий л зүйл дээр урмын үгийг хайрлах хэлбэрээр тухайн ажилтныг улам илүү идэвхижүүлж болдог байна.
 Би менежер гэдэг бодлыг толгойноосоо авч хая
Удирдах ажилтан энгийн ажилтан хоёрын хооронд харилцааны хамгийн том зай гаргадаг зүйл бол мэдээж тэдний албан тушаал байдаг билээ. Тиймээс та заримдаа ч болов өөрийгөө тухайн хүний оронд тавьж хэрвээ би тэрний оронд үүнийг хийсэн бол гэж нэг бодож үзээрэй. Ингэснээр та тухайн ажилтнаа илүү сайн ойлгож, тухайн ажилтан ч гэсэн сэтгэл ханамж нь нэмэгдэх болно.

Хүмүүсийн хамгийн их үзэн яддаг зүйл бол өөрөө хийж үзээгүй мөртлөө бусдад боложмгүй, хамгийн хэцүү замыг тулгадаг явдал байдаг билээ. Тиймээс та хүнд шаардлага тавихаасаа өмнө өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

Шүүмжилж чадахгүй бол хэзээ ч битгий шүүмжилж бай
Хэн ч  хэзээ ч өөрийнхөө хийж буй ажлыг хэн нэгнээр буруутгуулах дуртай байддагүй шүү дээ. Би ч та ч мөн адил. Хэрвээ та сайн шүүмжлэгч биш бол хэн нэгний хийж буй ажил таны сэтгэл санаанд чинь төдийлөн хүрэхгүй байвал та хэзээ ч битгий шүүмжилж буруутгаж бай. Аль болох хамгийн зөв гэсэн гарцыг хайж тухайн ажилтандаа зөвлөх хэрэгтэй. Ингэснээр таны ч уур бухимдал багасаж тухайн ажилтанд ч мөн адил хийж буй ажлаа сэтгэл хангалуун хийх болно.

 Гэнтийн бэлэг барь
Заримдаа ч дээд удирдлагаас гэнтийн бэлэг барих сайхан байдаг шүү. Надтай энэ тал дээр олон хүмүүс санаа нийлэх байх. Та ямар ч гэнтийн бэлэг барьж болно. Хамгийн гол нь эцсийн үр дүн нь тухайн ажилтанд болон танай байгууллагад тань ашигтай байх хэрэгтэй.
Тогтсон уламжлалт баяртай бол
Хүн бүр ажлын төлөө ажиллаад амьдраад өөртөө болон бусдад цаг зав гаргаж чадахгүй байвал ямар харамсалтай бас ямар эмэгнэлтэй зүйл болох билээ. Тиймээс та яг одоо өөрийн байгууллагын соёл, зан төлөвт тохирсон ямар нэгэн уламжлалт баяртай болох хэрэгтэй. Энэ нь ямар ч төрлийн байж болох бөгөөд хэн нэгийн төрсөн өдөр, эсвэл инээмсэглэх цаг, аз жаргалын цаг, өглөөний цайг хамтдаа гэх мэт байж болно.

Эцэст нь хэлэхэд өөрийн хамгийн сайн ажилтнаа идэвхижүүлэх цорын ганц түлхүүр нь мөнгө бус та өөрөө юм шүү гэдгийн маш сайн ойлгох хэрэгтэй.

Танд амжилт хүсье...
http://www.mugmarketing.blogspot.com

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...